"Буянт-Ухаа 2" хорооллын захиалгыг авч эхэлнэ

2015 оны 8 сарын 28

“Буянт-Ухаа2” орон сууцны хороололд байр худалдан авах хүсэлтэй иргэдийн захиалгыг ирэх есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн авч эхлэхээр болсон тухай ТОСК-ийн удирдлагууд мэдээллээ. Барилгын эхний ээлжийн 1620 айлын орон сууц ирэх аравдугаар сард бүрэн ашиглалтад орох тул ийнхүү захиалагчдын хүсэлтийг хүлээн авч эхлэх юм байна. Тус байранд орох хүсэлтэй иргэд банкны орон сууцны найман хувийн зээлийн журмыг судалж, зээлд хамрагдаж чадах эсэхээ шалгаж төлбөрийн 10 хувийг эхний ээлжинд банкинд байршуулсан байх шаардлагатай гээн. Мөн орон сууцыг авах эрх бүрдвэл үлдсэн 20 хувийг нэмж байршуулна. Хэрэв таван талт хэлэлцээрийн дагуу байрны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох шийдзвэр гарвал нэмж мөнгө төлөхгүй байх боломжтой. Мөн нэг метр квадратын үнэ 1.350 сая төгрөг байна гэж ТОСК-ийн удирдлагууд хэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна