Прокурорын ёс зүйн дүрмийг шинэчилж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.30-нд нийтлэгдсэн

Прокурорын ёс зүйн дүрмийг шинэчилж байна

Улсын Ерєнхий прокурор Д.Дорлигжавын тушаалаар 2002 онд Монгол Улсын Ерєнхийлєгчийн зарлигаар баталсан Прокурорын ёс зvйн дvрмийг шинэчлэн боловсруулах ажил эхэлсэн байна. Мєн Прокурорын ёс зvйн дvрмээс гадна Прокурорын байгууллагад харьяалагдах захиргаа, vйлчилгээний ажилтны ёс зvйн дvрмийг шинээр боловсруулж буй ажээ.

Єнгєрсєн хугацаанд прокурорын ажилтны ёс зvйн дvрэм гэж байгаагvй бєгєєд энэхvv дvрэм батлагдсанаар прокуроруудын нэгэн адил прокурорын байгууллагын ажилтнууд ёс зvйн дvрэмтэй болно. Прокурорын ёс зvйн дvрэм болон Прокурорын ажилтны ёс зvйн дvрмийг шинэчлэн баталснаар прокурорын байгууллагын нэр тєрийг цэвэр ариун байлгах, прокурор ажилтнууд єргєсєн тангарагтаа vнэнч байх, хуулиар хvлээсэн чиг vvргээ шударгаар хэрэгжvvлэх болон Монгол улсын Ерєнхийлєгчийн санаачлан боловсруулсан Шvvх эрх мэдлийн байгууллагын шинэтгэлийн хvрээнд Прокурорын байгууллагаас хийж буй чухал алхам болох гэнэ. Тиймээс эдгээр ёс зvйн дvрмийн талаар аймаг, нийслэл, дvvргийн прокурорын газруудаас санал авч эхэлжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж