Авлигатай тэмцэх ажлын хэрэгжилтэд бодит дүн тавина

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Авлигатай тэмцэх ажлын хэрэгжилтэд бодит дүн тавина

НҮБ-ын гишүүн орнууд  авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх шаардалгатай гэж үзсэний дагуу Монгол Улсад авлигын үнэлгээ  хийх арга зүйн туслалцаа үзүүлэх гадны экспертүүд Авлигатай тэмцэх газрынхантай хамтран  ажиллаж эхэлжээ.
Олон улсын зөвлөх, шинжээчид Монгол Улсын авлигын эсрэг конвенцийг хэрхэн хэрэгжүүлж байгаа,  мөн үнэлгээ өгөх арга замыг тодорхойлон гаргахаар хүрэлцэн ирээд байгаа юм. Хэрвээ үнэлгээг тодорхойлон гаргаж чадвал   Авлигатай тэмцэх газар энэ ондоо багтаан НҮБ -д  өөрийн улсынхаа авлигын үнэлгээг тодорхойлох аж.
НҮБ-ын авилгын эсрэг конвенц, түүний хэрэгжилт,  хэрэгжилтийн үнэлгээний тойм, мөн үнэлэгээ  хийх арга зам  гэсэн чухал асуудлуудаар  гадны зөвлөхүүд мэдээлэл хийж  байгаа юм. Ингэснээр Монгол Улс авлигатай хэрхэн тэмцэж байгааг тодорхойлсон бодит дүн гарах юм.
Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж