Нэг сая ам.долларын үнэтэй гар утас гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.08.30-нд нийтлэгдсэн

Нэг сая ам.долларын үнэтэй гар утас гарлаа

Дэлхийн гар утасны зах зээлд нэг сая ам.долларын үнэтэй гар утас мэндэллээ. Өмнө нь GoldVish компанийн Le Million Piece Unique загварын гар утас нэг сая ам.долларын босгыг давж байсан бол Gresso Luxor Las Vegas Jackpot шинээр энэ эгнээнд элсч байгаа юм.

Өндөр үнэтэй, тансаг чамин гар утсаараа алдартай Gresso компанийн шинээр танилцуулсан Luxor Las Vegas Jackpot гар утас долоон оронтой  тоо буюу нэг сая ам.доллараар худалдаалагдах бөгөөд ердөө гуравхан ширхгийг үйлдвэрлэжээ. Уг гар утсыг ийнхүү өндөр үнэтэй болгосон гол шалтгаан нь хар алмаз бөгөөд нүүрэн талд нийт 45,5 каратын хар алмазыг шигтгэжээ. Түүнчлэн гар утасны ар талыг 200 жилийн настай Африкийн хар модоор бүрсэн бөгөөд 12 мм зузаантай хүрээг нийт 180 грам алтаар урласан байна. Мөн Gresso Luxor Las Vegas Jackpot гар утасны товчлуурт нийт 17 ширхэг тус бүрд нь өнгөлж, лазераар зүсч, хээлсэн сафир чулуугаар чимэглэсэн аж.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж