Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажил зогсч магадгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажил зогсч магадгүй гэв

Нийслэлд үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачлага гарган өнгөрсөн онд л гэхэд нэг тэрбум гаруй төгрөгөөр 55 га-д ногоон байгууламж байгуулсан билээ. Харин энэхүү цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажил энэ онд хөрөнгө санхүүгээс шалтгаалан удааширч магадгүй байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг нийт 670 га талбайтай байх бөгөөд үүний 55 га-д нь ногоон байгууламж бий болгосон юм. Энэ онд үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилд 850 сая төгрөг төсөвлөсөн ч хангалалттай биш гэдгийг албаныхан хэлж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг бүтээн босгоход 10 орчим жил шаардлагатай гэж тооцжээ. Харин тухайн жил бүр хийх хөрөнгө мөнгө нь багасвал бүтээн босгох ажил удаашрах нь гарцаагүй юм.
Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж