Оросууд нийслэлд ногоон байгууламж бий болгоно

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Оросууд нийслэлд ногоон байгууламж бий болгоно

Нийслэлийг гамшгийн бүс болгон зарлах тухай ярих болсон энэ үед Москва хотынхон Улаанбаатарт ногоон байгууламж барих ажилд хамтарч ажиллахаар болж өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурлаа. Хойд хөршийн Алтайн хязгаар нутгийнхан нийслэлийн ойролцоох гурван га газрыг зүлэгжүүлэх, ногоон байгууламж байгуулахаар төсөл хэрэгжүүлэхээр болоод байгаа юм. Төслийн хүрээнд селекцийн аргаар гаргаж авсан хуурай газар ургах чадвартай мод, бутлаг ургамлыг тарих юм.
Дашрамд дурдахад, өвлийн улиралд хотын хальтиргаа гулгааг арилгах гээд зам дээгүүр элс давс цацдаг ч тохижилтын ажилтнууд замын цасыг цэвэрлэхдээ тэрхүү элс, давс, химийн бодисыг хоёр тал руу авч шидэлдэг нь ногоон байгууламжид сөргөөр нөлөөлдөг гэнэ. Зуны улиралд авто замын хажуугаар зүлэг ургадаггүй нь химийн бодисоор хордсон байдагтай холбоотой гэдгийг ч баталжээ.
Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж