Загас барихаар хил зөрчжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Загас барихаар хил зөрчжээ

Хил хамгаалах газраас ирүүлсэн мэдээгээр Булган аймаг дахь Хилийн 0286 дугаар ангийн Ангалагын заставын хариуцсан хилийн хэсгээр энэ сарын 25-нд Буриад улсын иргэн  С.Т. Данзан загас барих зорилгоор улсын хил зөрчин орж ирсэн байна. Тэрбээр мэдүүлэгтээ загас барих гэж орж ирснээс өөр зорилго агуулаагүй гэжээ. Түүнийг хоёр улсын хилийн төлөөлөгчийн уулзалтаар ОХУ-ын талд хүлээлгэн өгсөн юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж