“Гурван охин” хамтлаг ардын дуу дуулна

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

“Гурван охин” хамтлаг ардын дуу дуулна

Сүүлийн үед рок попынхон ардын дуугаа дуулах дуртай болоод байгаа. Дуучин Ж.Алтанцэцэг саяхан ардын дуунаас бүрдсэн цомгоо гаргасан бол “Гурван охин” хамтлагийнхан ч ардын дууны цомог гаргах гэнэ. Тэд ирэх сарын 12-нд БНХАУ-аас ирээд шууд л хоёр шинэ цомгоо хэвлэлтэд явуулахаар төлөвлөжээ. Тэдний ардын дууг поп хэмнэлд оруулан дуулах бөгөөд энэ ондоо багтаж цомгоо  худалдаанд гаргах гэнэ. Сонирхуулахад тэд шинэ цомгийнхоо дараа кинонд тоглохоор төлөвлөөд байгаа аж. Дуучин Анхмаагийн хувьд урд нь “Сая километр” кинонд тоглож байсан удаатай.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж