Монголчууд халдлагад өртөөгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Монголчууд халдлагад өртөөгүй гэв

Афганистанд үүрэг гүйцэтгэж буй олон улсын энхийг сахиулагчдаас найман байлдагч гэмт халдлагад өртөн нас барсан талаар олон улсын мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Үүнээс долоо нь америкийн цэрэг болох тогтоогдсон ч үлдсэн нэг амиа алдсан цэргийг аль улсынх болохыг тогтоогоогүй байгаа аж. Манай улсын энхийг сахиулагчид тус улсад үүрэг гүйцэтгэж байгаагийн хувьд Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгчөөс манай улсын цэргийн албан хаагчдад эрсдэл тохиолдсон эсэх талаар тодруулахад “Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй бүх цэргийн багийнхантай өглөө, өдөр, оройд байнга мэдээлэл солилцдог. Өчигдөр, өнөөдрийн рапортоор хэвийн үүргээ гүйцэтгэж байна гэсэн мэдээ албан ёсоор ирсэн болохоор манай улсын энхийг сахиулагчдад амь эрсдсэн тохиолдол гараагүй” гэсэн хариултыг өглөө.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж