Үнэлгээ нэг их наяд төгрөг боллоо

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Үнэлгээ нэг их наяд төгрөг боллоо

Монголын Хөрөнгийн биржийн үнэт цаасны 3786 дахь удаагийн буюу өнөөдрийн
арилжаагаар нийт 21 компанийн 86.2 мянган ширхэг хувьцаа 28.6 сая
төгрөгөөр арилжсан байна. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй
компаниудын зах зээлийн нийт үнэлгээ өмнөх өдрөөс 34 тэрбум төгрөгөөр
буюу 3.4 хувиар өсч, анх удаа нэг их наяд төгрөгийг давж  1,021.5 тэрбум
төгрөг боллоо.
"Шивээ овоо" /2.9 хувь/, "Таван толгой" /15 хувь/, "Гермес центр" /4.17
хувь/, "Багануур" /5.25 хувь/, "Нако түлш" /3.57 хувь/, "Мах импекс"
/3.7 хувь/, "Женко тур бюро" /4.4 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаасны ханш
өссөн нь зах зээлийн үнэлгээний өсөлтөд гол нөлөө үзүүлсэн байна.
ТОП-20 индекс 12298.52 нэгж болсон нь өмнөх өдрөөс 354.35 нэгжээр буюу
гурван хувь өсчээ.   Нийт 21 үнэт цаас арилжигдсан 11 үнэт цаасны ханш
өсч, долоон үнэт цаасны ханш буурч, гурван үнэт цаасны ханш тогтмол
байлаа. "Гермес центр" ХК-ийн үнэт цаас 61.7 мянган ширхэг арилжигдсан
нь хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаас боллоо.

Б.Бямбаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж