Үнэт цаас нэмж гаргахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Үнэт цаас нэмж гаргахаар боллоо

Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Нако Түлш" ХК болон "Хай би Ойл" ХК-ийн өрийг хувьцаагаар сольж, нэмж үнэт цаас гаргах тухай шийдвэрийг гаргасан байна. "Нако Түлш" ХК-ийн нийтэд санал болгон гаргасан энгийн хувьцааны тоог 1 615 721 /нэг сая зургаан зуун арван таван мянга долоон зуун хорин нэгэн/ ширхгээр, харин "Хай Би Ойл" ХК-ийн хувьцааны тоог 2 234 268 /хоёр сая хоёр зуун гучин дөрвөн мянга хоёр зуун жаран найман/ ширхэгээр тус тус нэмэгдүүлэхээр болжээ.  Нэмж гаргах замаар нээлттэй худалдах "Нако Түлш" ХК-ийн энгийн хувьцааны нэг бүрийн үнийг 229, "Хай Би Ойл" ХК-ийн хувьцааны нэг бүрийн үнийг 174 төгрөг байхаар тус тус тогтоосон байна.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж