Алдартай цуврал хүүхэлдэйн киноны дуунууд

2010 оны 10 сарын 14

Одоогоос 50 жилийн өмнө чулуун зэвсгийн үеийн гэр бүлийн амьдралыг хөгжилтэй байдлаар харуулсан энэ киноны дуу одоо хүртэл үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшсон хэвээр.
1. “The Flintstones”-ын эхлэл дуу. Одоогоос 50 жилийн өмнө чулуун зэвсгийн үеийн гэр бүлийн амьдралыг хөгжилтэй байдлаар харуулсан энэ киноны дуу одоо хүртэл үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшсон хэвээр.
2. “Underdog” Хүүхдүүдэд өглөөний цайн дээр иддэг шишийн хатаамлын борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор гаргасан “Underdog” хэмээх өөр гаригаас ирсэн супер нохойны тухайн хүүхэлдэйн киноны дуу үзэгчдийг байлдан дагуулж чаджээ.
3. “The Jetsons” Цахиур чулуунуудын эсрэг хувилбар болох “Жетсонс” хүүхэлдэй. Анх 1962 онд энэ хүүхэлдэй гарч байхад 21 дүгээр зуунд дэлхий ийм болно гэж төсөөлж байжээ. “Meet George Jetson” гэх энгийн үгтэй энэ дууг олон хүн дуулах дуртай.
4. “Scooby Doo, Чи хаана байна?” Энэ киног үзэж байгаагүй хүн бараг үгүй биз ээ. Мөн л 1960-аад оны сүүлээр гарсан энэ кинонд Скүүби гэх нохойтой хэсэг найзуудын адал явдал гардаг.
5. “Transformers” Хувирагч роботуудын тухай олон ангит хүүхэлдэйн киноны дуу маш алдартай.
6. “Teenage Mutant Ninja Turtles” Алдартай зураачдын нэртэй дөрвөн мутант нинжа яст мэлхийний хүүхэлдэйг мэдэхгүй хүн байхгүй. Энэ киноны дуу нь маш энгийн: “Teenage mutant ninja turtles” гэж арваад удаа давтсаны дараа “Heroes in a half shell, Turtle power!” гээд л болоо.
7. “The Simpsons” Атомын цахилгаан станцыг даган байрладаг хотын иргэд шар арьстай, дөрвөн хуруутай болсон гэх. Энэ хотын нэгэн гэр бүлийн хөгжилтэй амьдралыг өгүүлсэн энэ кинонд одоо хэр үзэгчид дуртай. Тэр бүү хэл аав нь болох Хомер Симпсоны “дой” гэх дуу алдалтыг англи хэлний толь бичигт бүтэлгүйтэх үед гаргадаг дуу авиа болгон шинээр нэмсэн.
8. “SpongeBob-Square pants” Крабсбургерт бургер хийгчээр ажилладаг Пролонон Бобын хөгжилтэй адал явдлыг мартаж болохгүй. Анх 1999 онд дэлгэцнээ амилсан энэ хүүхэлдэй өдгөө хамгийн алдартай цувралуудын нэг болоод байгаа билээ. Дуу нь ч мөн адил... Э.Очирт
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна