Дэлхий гэрэл зурагт: 2010.10.25

2010 оны 10 сарын 26

Дэлхий гэрэл зурагт: 2010.10.25
АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама Цагаан ордны хашаан дахь талбайгаасаа намрын ургацаа хураажээ. Тэргүүн хатагтай бараг хоёр кг жинтэй төмс ургуулснаа үзүүлж байгаа нь. Эх сурвалж: Reuters
Афганистаны Кандагар хотод орж яваа афган хүн нэвтрэн өнгөрүүлэх цэг дээр шалгалт хийж байгаа үндэсний цагдаагийн ажилтнууд ба америк цэргийнхнийг машины цонхоор харж байгаа нь. Эх сурвалж: АР
Тайландын Nakhon Ratchasima мужид арав хоног тасралтгүй орсон борооны үеэр тариан талбайгаа эргэж яваа тариачин. Эх сурвалж: Reuters
Мексикийн Тихуана дахь цэргийн баазад хар тамхичдаас хураан авсан хамгийн их хэмжээний марихуана гэх мансууруулах бодисыг өнгөрсөн долоо хоногт шатаан устгажээ. Эх сурвалж: Reuters
Европын парламентын Сахаровын шагналтан Кубын тэрс үзэлтэн Гильярмо Фаринас шагналаа авахаар ирж чадалгүй Санта-Клара дахь гэртээ “үлджээ”. Эх сурвалж: Getty
Хойт Ирландын Лисбурн хотод очин албан ёсоор нээсэн Кока-Колагийн үйлдвэрийн ажиллагааг цонхны цаанаас харж байгаа Их Британийн хатан хаан II Елизабет. Эх сурвалж: АР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна