Дэлхий гэрэл зурагт: 2010.11.16

2010 оны 11 сарын 16

Ядуурал ба нийгмийн гадуурхалын эсрэг тэмцэж буй румын эмэгтэй. Энэ арга хэмжээгээр Румыны 20, Германы 52 хотуудад нэгэн зэрэг зул асаажээ. Эх сурвалж: АР
Спортын залуу шүтэн бишрэгч Азийн тоглолтын үеэр түр дуг хийгээд авлаа. Хятадын Гуанжоу хотод Азийн тоглолтод оролцохоор 45 улсын тамирчид цугларчээ. Эх сурвалж: AFP
Цаг уурын өөрчлөлтөд зориулагдсан Belize Reef саммитийн төгсгөлөөр Белизийн шүрэн арлын эрэгт хэсэг хүмүүс “Төгсгөл үү?” гэсэн бичгийг үүсгэн зогсчээ. Эх сурвалж АР
Ази Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны байгууллагын саммитийн үеэр Йокогама хотын цэцэрлэгт хүрээлэнд түр амарч байгаа тусгай албаны ажилтан. Эх сурвалж АР
Өмнөд Германы Мюнзинг мужийн Альпын ууланд нар жаргах үеэр агаарын могойг нисгэж байгаа нэгэн. Эх сурвалж: АР
Бангалорын малын захад хонио худалдахаар туун авчирч яваа энэтхэг хоньчин. Мусульманы Эйд-аль-Адха баяраар хониор тахил өргөдөг. Эх сурвалж: AFP
Берлин хотын жүүдийн хуучин оршуулгын газарт талийгаачийг хүндэтгэн хөшөөн дээр нь чулуу тавьжээ. Уг зургийн энэ сарын 14-нд тэмдэглэсэн Үндэсний гашуудлын өдрөөр авчээ. Эх сурвалж: AFP
Италийн цагдаа тус орны Сангийн яамны болон Эдийн засгийн сайд нарын удирдлагаар Ром хотын Квиринале гэх ерөнхийлөгчийн ордны харуул солилцох ажиллагаанд бэлтгэж байгаа нь. Эх сурвалж: AFP
Барселона хотноо болсон Freestyle гэх мото спортын олон улсын тэмцээнд оролцогч ер бусын үзүүлбэрийг харуулж байна. 2010.11.15. Эх сурвалж АР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна