Дэлхий гэрэл зурагт: 2010.11.26

2010 оны 11 сарын 28

Дэлхий гэрэл зурагт: 2010.11.26
Сан-Франциско хотын амьтны хүрээлэнгийн цагирган сүүлт залхуу бич Талархлын өдрийн ширээний ард. Эх сурвалж: АР
Норвегийн Берген хотыг зул сарын хэвт боовоор бүтээжээ. Эх сурвалж: АР
Германы Эссен хотноо 1935 онд бүтээсэн Mercedes Benz-500 машины өмнө зургаа авахуулж байгаа дани жүжигчин Брижит Нильсен. Эх сурвалж: АР
Сальвадорт болсон Эмэгтэйчүүдийг хүчирхийллийн эсрэг олон улсын өдрийн арга хэмжээнд оролцож байгаа эмэгтэйн баг. Эх сурвалж: AFP
Аргентины оцон шувуу. Эх сурвалж: Tomas Kotous
Францын Ницце хотын далайн эрэгт +11 хэмийн дулаан байна. Эх сурвалж: АР
Будапешт хотноо болсон Загварын долоо хоногийн үеэр дизайнч Тимеа Хекендорферын загварыг өмсөн моделиуд тагтнаас тайзыг харж байгаа нь. Эх сурвалж: АР
Банглор төслийн америк бүжигчид Нью-Дели хотноо урлагаа үзүүлэв. Эх сурвалж: АР
Италийн оюутнууд Боловсролын сайд Мариастрелла Жельминийн шинэчлэлийг эсэргүүцсэн ажиллагаа хийлээ. Эх сурвалж: АР Бэлтгэсэн: Ш.Мягмар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна