Дэлхий гэрэл зурагт: 2010. 12.14

2010 оны 12 сарын 16

Дэлхий гэрэл зурагт: 2010. 12. 14
Адольф Фредрикийн хөгжмийн сургуулийн 180 сурагчдын найрал дуучид Хувилгаан Люсиягийн өдрөөр 1200 хүнийг Стокгольмын сүмд цуглуулжээ. Эх сурвалж: AFP
Венесуэлийн тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн баатар Франсиско де Мирандагийн чулуун хөшөө Гавана (Куба) хотын усан боомтын эрэгт давалгааны эсрэг “тэсвэртэйгээр” зогсоно. Эх сурвалж: AP
Испанийн Севилья хотын Зул сарын баярын чимгийн гэрэл дэх мод. Эх сурвалж: AFP
Өглөөний жаварт ноосон даавуу нөмрөн суугаа Аллахабад хотын энэтхэг малчин. Эх сурвалж: AP
Накиб гэх уламжлалт малгай өмссөн иран эмэгтэй. Эх сурвалж: AP
Дэлхийн II дайны үеэр АНУ ба Японы цэргийнхний хооронд ширүүн байлдаан болж байсан Иводзима арлын эрэг орчимд байгаа сөнөөгдсөн хөлөг онгоцнуудын үлдэгдэл. Саяхан аралаас япон цэргийн хоёр оршуулга олджээ. Эх сурвалж: АР
Лондоны Смитс-Сквер дэх Европарламентын байрны хана гэрлийн шоуны талбар болжээ. Эх сурвалж: АР
Нью-Йоркийн Macy"s сүлжээний үзүүлэнгийн цонхонд хүүхдүүдийн дүрс буужээ. Эх сурвалж: АР
Италийн барималч Мауро Перучетти өөрийн шинэ бүтээл “Цэлцэгнүүр хүмүүсийн гэр бүл” баримлынхаа дэргэд. Лондоны төвд тавигдсан баримлууд нь 3,2 тонн жинтэй. Эх сурвалж: АР
Эрнест ба Хадас Итцковиц хоёр 5,4 мянга хуванцар саваар сүлд мод хийжээ. Израилийн Хайфа хотноо босгосон энэ бүтээлээрээ тэд орчны бохирдолтой тэмцэхэд олны анхаарлыг хандуулна гэж найдаж байна. Эх сурвалж: AP
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна