Чингис брэнд төгс шинэчлэгдлээ

2010 оны 12 сарын 22

Шинэ оны босгон дээр Монголын экспортын ¹1 Чингис брэнд эрхэмсэг хэрэглэгчиддээ төгс шинэчлэгдэн, амт чанар, сав баглаа боодлын хувьд давтагдашгүй өнгө аястайгаар хүрсэн.
Шинэ оны босгон дээр Монголын экспортын ¹1 Чингис брэнд эрхэмсэг хэрэглэгчиддээ төгс шинэчлэгдэн, амт чанар, сав баглаа боодлын хувьд давтагдашгүй өнгө аястайгаар хүрсэн. Хэрэглэгчдийн хязгааргүй өсөн нэмэгдэж, хувьсан өөрчлөгдөж байгаа хэрэгцээг мэдрэн түүнд нь нийцүүлсэн Чингис брэндийг танилцуулах хүндэтгэлийн ёслол Чингис брэндийг илтгэхүйц, тансаг орчинд эрч хүчтэй, орчин үеийн, сонгодог уур амьсгалд боллоо.
Энэхүү ёслолд улс төр, бизнес, урлаг соёл, спортын салбарын төлөөлөл болсон олны танил хүмүүс хүрэлцэн ирж, Чингис брэндийн зөөлөн, тансаг амтыг таашааж, нэгэн үдшийг өнгөрүүлсэн юм. Чингис брэндийн шинэчлэлийн хүрээнд архины давтагдашгүй амт, чанарыг төгс сайжруулж, платинум буюу цагаан алтан шүүлтүүрээр шүүж, архины амт, үнэрийг нэмэлт бодисгүйгээр тааламжтай болгосон нь шууд мэдрэгдэж буйг эрхэмсэг зочид онцлон хэлж байлаа.
Шаардлага өндөртэй, чанартай тансаг хэрэглээг эрхэмлэгч энэхүү үдшийн зочид “Чингис брэндийн сав баглаа боодол сонгодог, цэвэр тунгалаг мэдрэмж төрүүлэхээр болжээ” гэсэн үнэлгээг өгсөн. Францын дизайнеруудын баг загвар дээр нь ажилласан болоод ч тэрүү гадаадын элчин сайдын яамныханд “амт чанараас гадна сав баглаа боодол гайхалтай санагдаж байна” гэсэн магтаалын үгсийг харамгүй хэлж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна