Жилийн үйл явдал болсон оддын хурим ба салалт

2010 оны 12 сарын 28

Жилийн үйл явдал болсон оддын хурим ба салалт
Шведийн титэмт гүнж Викториягийн фитнесийн дасгалжуулагч асан Даниэль Вестлингтэй гэрлэсэн хурим жилийнх болсон ба харин сэтгүүлчид түүнийг “зууны хурим” гэж нэрлэсэн байлаа.
Дэлхий даяар мэдэх испани жүжигчин эмэгтэй Пенелопа Крус, энэ жилийн Каннын кино наадмын Хавьер Бардем хоёр гэрлэв. Энэ жилийн долдугаар сард хоёр од Багамын аралд хуримлах ёслолоо хийсэн юм. Хуримандаа 36 настай Крус өөрийн эртний найз Жон Гальяногийн бүтээсэн загварын даашинзаар гоёжээ.
Оросын оддоос хамгийн цуутай гэрлэлт Владимир Пресняков ба Наталья Подольская хоёрын ёслол болсон гэнэ. Тэд бал сараа Монголд морь унаж өнгөрөөх гээд виз авч чадаагүй гэнэ.
Горбачевын бага зээ 23 настай Анастасия Вирганскаягийн хурим нууцаар хийгдсэн учир бас л нэлээд яриатай байлаа. Бүсгүйн сонголт нь PR мэргэжилтэн Дмитрий Зангиев болжээ.
Сандра Буллок Лондонд өөрийн Оскар авсан киноныхоо нээлтэнд ирээгүй нь жилийн дуулианы нэг болов. Үүнтэй зэрэгцээд нөхөр нь түүнийг хуурсан гээд салалт эхэлжээ. Хожим People сэтгүүлд ярилцлага өгч байхдаа Буллок нөхөр Жесси Жеймсаас салж буйгаа хэлэхийн зэрэгцээ гурван сартай хүү Луисийг өргөн авснаа мэдэгдсэн юм.
Голливудын од Кейт Уинслет гэнэтхэн өөрийн нөхөр найруулагч Сэм Мендесээс салж буйгаа зарлав. Салалт хоёр талын хүслээр элдэв дуулиангүй болсон ба тэд Жо хүүгээ хамтран өсгөж, найз хэвээр үлдэж буйгаа хэлцгээжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна