Гэрэл зураг түүх өгүүлнэ

2011 оны 1 сарын 19

“News” агентлаг, Ардын эрх” сонин “Гэрэл зураг түүх өгүүлнэ” хэмээх сонирхолтой булан нээж байна. Анхны зочин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх.
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх МАХН-ын шатсан тугийг барьж, задгай машинаар Сүхбаатарын талбайг гороолов. 2005 оны өвөл.
Чуулганы индэр дээр Иргэний хөдөлгөөнийхөнд шатаалгасан тугтайгаа. 2005 он.
УИХ-ын гишүүн Л.Гүндалай Хөвсгөл далайд төөрч, Онцгой байдлын сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан баг нисдэг тэргээр эрэлд гарч авчрав. 2006.07 сар.
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх Хадгаламж банкны 14.2 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдон нийслэлийн шүүхээс 2.1 жилийн ял сонслоо. 2008.03.18
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн давж заалдах шатны шүүх хурал боллоо. 2008.07.08.
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн их хуралд суух хугацаа дуусгавар боллоо. 2008.07.22
МАХН-ын бага хурлын VI хуралдаанаар намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо. 2008.12.20
Ардчилсан хувьсгалын 20-н жилийн ойгоор “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртсэн генсекүүд. 2009.12.10
У.Хүрэлсүх: МАХН нэрээ солиод сонгуульд ялагдвал хариуцлагыг би хүлээнэ. 2010.11.05
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна