Татварын орлогын төлөвлөгөө 147.5 хувиар биелжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Татварын орлогын төлөвлөгөө 147.5 хувиар биелжээ

Үндэсний татварын ерөнхий газраас гаргасан мэдээгээр 2010 оны наймдугаар сард улсын төсөв болон Хүний хөгжлийн санд 87.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 129.6 тэрбум төгрөг төвлөрүүлж, сарын төлөвлөгөөг 147.5 хувиар биелүүлжээ.

Жилийн өссөн дүнгээр 638.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 706.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөөг 110.6 хувиар биелүүлэн ажилласан байна. Нийт улсын төсөв болон Хүний хөгжлийн санд төвлөрүүлсэн орлогын 85.1 хувь буюу 110,3 тэрбум төгрөгийг Улсын төсвийн орлого хяналтын газар, үлдэх 14,9 хувийг аймаг, нийслэл, дүүргийн татварын албад төвлөрүүлсэн аж.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж