Дэлхий гэрэл зурагт: 2011.01.28

2011 оны 1 сарын 30

Камбож залуу дал модны шүүс цуглуулахаар дал модонд авирч байгаа нь. Эх сурвалж: AP
Барселона хотын цагдаагийнхан CNT үйлдвэрчний эвлэлийн Засгийн газрын хатуу бодлогыг эсэргүүцсэн жагсаалын дэг журмыг ажиглаж байгаа нь. (Испани) Эх сурвалж: AP
Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн зургийн дэргэдүүр өнгөрч яваа хүн. Амьсгалын замын халдварт өвчнөө эмчлүүлж байгаа Мандела удахгүй эмнэлэгээс гарна. Эх сурвалж: AP
Порт-дю-Пэ дэх Breeze Marina буудлын дэргэд гуйлга гуйхаар зогсож байгаа хүүхдүүд. (Гаити). Эх сурвалж: AP
Ист-Харфордын ахмад дайчдын оршуулгын газар цасанд дарагджээ. (Коннектикут, АНУ) Эх сурвалж: AP
Нью-Йоркийн гудамжаар явж байгаа эмэгтэй. (АНУ) Эх сурвалж: AFP
Нью-Йоркийн гэрлэн дохион дээр сууж байгаа тагтаанууд. (АНУ) Эх сурвалж: AFP
Хойд нутгийн Леон Цойтбер өмнөд нутгийн Франц Кокидор хоёр дугуйгаар эсрэг тийш зүтгэн Бельгид Засгийн газаргүй байгаагаас үүдсэн хямралыг эсэргүүцжээ. Эх сурвалж: AFP
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна