Дэлхий гэрэл зурагт: 2011.02.26

2011 оны 2 сарын 27

Дэлхий гэрэл зурагт: 2011.02.26
Египетийн дүрвэгсэд Ливийн Тобрук хотыг орхин гарч байгаа нь Эх сурвалж: AFP/ PATRICK BAZ
Ливийн Тобрук хотын нисэх баазыг босогчид дайран эзэлсний дараах зураглал ямаанд л сонирхолтой байгаа бололтой. Эх сурвалж: AFP/ PATRICK BAZ
Бангладеш ба Ирландын багуудын хооронд болсон крикетийн тэмцээний хөгжөөн дэмжигч. Эх сурвалж: AP Photo/ Themba Hadebe
Швейцарийн трамплинаас харайгч Андреас Кюттель Ослогийн дэлхийн аварга шалгаруулах цаны тэмцээний бэлтгэлдээ гарчээ. Эх сурвалж: AP Photo/ Matthias Schrader
Залхуу гэх бичний Хоффман нэртэй эмэгчин шинэ төрсөн зулзагатайгаа. Чикагогийн амьтны хүрээлэн. Эх сурвалж: AP Photo/ John Kortas
Энэтхэгийн төмөр замын нэгэн буудлын утсаар ярьж байгаа ачаа зөөгч. Эрх баригчид төмөр замд асар их хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Эх сурвалж: AP Photo/ Mahesh Kumar A
Мумбай хотод галт тэрэг хүлээж буй зорчигчид. Энэтхэгийн шинэ төсвөөр галт тэрэгний осол багатай мужуудад хөнгөлөлтийн нөхвөр олгоно. Эх сурвалж: AP Photo/ Rafiq Maqbool
АНУ-ын Пенсильваний мужийн Гордонвилль хотын дээгүүр нисэж буй цагаан галууны сүрэг. Эх сурвалж: AP Photo/ Matt Rourke
Бээжин хотын цэцэрлэгийн хүүхдүүд зургаа авахуулах дуртай. Эх сурвалж: AP Photo/ Vincent Thian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна