Эх дэлхийгээ хайрласан танд баярлалаа

2011 оны 3 сарын 28

Та өөртөө болон, эх дэлхийдээ хайртай юу. Өнгөрсөн бямба гаригийн үдшийн 20.30 минутаас 21.30 минут хүртэл энэ хайрын хэмжээ тодорлоо.
Та өөртөө болон, эх дэлхийдээ хайртай юу. Өнгөрсөн бямба гаригийн үдшийн 20.30 минутаас 21.30 минут хүртэл энэ хайрын хэмжээ тодорлоо.
Дэлхийн байгаль хамгаалах сан 2007 оноос “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.Өнгөрсөн жилээс уг хөтөлбөрт манай улс нэгдэн орж MCS Coca-Cola,Сэнгүр брэнд дэмжин ажилласан нь байгууллага аж ахуйн нэгжүүдэд том үлгэр дууриал болсон юм.
Товлосон хугацаанд гэрлээ унтраах нь цахилгаан хэмнэж шалихгүй л дээ. Хамгийн гол нь байгалийнхаа төлөө, ирээдүйнхээ төлөө санаа зовж буйгаа илэрхийлж, хэрэгцээтэй үед хэзээд бэлэн гэдгээ мэдэгдэх явдал юм.
Энэ удаа өмнөх жилээс илүүтэйгээр олны анхаарлыг татаж тэр хэрээр олон хүнийг байгаль,дэлхийгээ хамгаалах тэмцэлд уриалан дуудаж чадлаа гэж зохион байгуулагчид ярилаа. Энэ үеэр маш олон иргэд лаа барьж зогсч, сэтгэл зүрхээрээ цаг уурын өөрчлөлттэй нэгдлээ.
Цахилгаанаас татгалзсан цагийн хугацаанд цахилгаан шаарддаггүй бүрээ, бөмбөр, ,үлээвэр найрал хөгжмийн тоглолт болсон юм.
Түүнчлэн цуглагсдыг уйдаахгүйн тулд 8.30 - 9.30 цаг хүртэл эх дэлхийн төлөө зүрх сэтгэл нь цохилж буй хүүхэд багачууд, хамтлаг, дуучид ая дуугаа өргөхийн зэрэгцээ циркийн галтай үзүүлбэр, UB dance клубын бүжигчидийн бүжгийн үзүүлбэр зэрэг олон сонирхолтой үзүүлбэрүүдийг үзүүллээ.
Манай улсын хувьд байгалиа гэсэн сэтгэлээ айл болгон илэрхийлээгүй ч хотын үдшийн яралзсан гэрэл цаг ч гэсэн цөөрсөн нь том амжилт болж чадлаа. Эх дэлхийгээ хайрласан хүн бүхэнд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна