Бяцхан балетчид

2011 оны 3 сарын 30

”City ballet” балетын сургууль хүүхдүүдийг дөрвөн наснаас нь эхэлж, балетын үндэсэн хөдөлгөөнийг зааж эхэлдэг байна. Энэ сургуульд дөрвөн наснаас эхлээд насанд хүрэгчдийн анги хүртэл байдаг. Нэг ангидаа найман хүүхэд хичээллэдэг бяцхан балетчид зөвхөн амралтын өдрүүдэд хичээллэдэг байна.
”City ballet” балетын сургуульд зочиллоо. Энд хүүхдүүдийг дөрвөн наснаас нь эхлэн балетад сургадаг юм. Ирээдүйн балетчдын гэрэл зургийг сонирхоно уу.
Дөрвөн настай хүүхдүүд зөвхөн амралтын өдрүүдэд хичээллэдэг.
"City ballet" сургууль нь Сүхбаатар дүүрэг, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн урд байрлах "Монро Импекс" компанийн байранд байрладаг юм.
Балетын хичээлийн төлбөр нь анги ангиасаа шалтгаалан өөр байдаг. Дөрвөн настай хүүхдүүдийн сарын сургалтын төлбөр нь 55,000 төгрөг.
Энэ сургуульд балетчин Б.Энхтуул, Г.Цолмон, М.Од нар багшилдаг.
Хорин минут дасгал хийсэн бяцхан бүжигчид амарч байгаа нь энэ.
Бяцхан охин балетын хичээлдээ "Маш их хайртай" гэсэн.
Бүжгийн хичээлийнхээ хажуугаар сахилгагүйтэх зав гаргалгүй яахав.
Тэд багшийн хэлсэн бүгдийг алдалгүй дагаж хийдэг.
Бүгдээрээ нэгдүгээр зогсолтоор зогсоорой...
Хүүхдүүдээ гараа дэвээрэй...
"Щелкунчик" балетын Маша охины бүжгийн хөдөлгөөн бүрийг дагаж хийх дуртай бяцхан балетчин.
Таван настай хүүхдүүдийн анги .
Тэд "Хунт нуур" балетын дөрвөн хунгийн бүжгийг сурч байгаа юм.
Бүгд нуруугаа цэх, нэгдүгээр зогсолтоор, гараа нээгээд...
Дөрвөн наснаас эхлээд насанд хүрэгчдийн анги хүртэл байдаг. Эдгээр насанд хүрэгчид дунд 10 жил хичээллэсэн эмэгтэй ч байдаг. Тэд гэхдээ мэргэжлийн бүжигчид биш. Сонирхогчид юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна