Гоёо брэнд загварын үзэсгэлэнд оролцож байна

2011 оны 4 сарын 1

Гоёо брэнд загварын үзэсгэлэнд оролцож байна
Орчин үеийн нүүдэлчдийн гоёо.
Гоёо брэнд “ Нүүдэлчдийн гоёл, өнөө цагийн тусгалд” сэдвийн доор 2011 оны хавар зуны шинэ улирлын коллекцио хэрэглэгчиддээ хүргэж байна.
Монголын их эзэнт гvрний хаад, хатад эдэлж хэрэглэж байсан хувцас өмсөглөөрөө өөрийгөө илтгэдэг байсан төдийгүй хувцсандаа хэргэм, зэрэг зиндаагаа тусгадаг байжээ.
Гоёо брэнд эртний ноёд хатдын сэтгэлгээ хүсэл сонирхолыг нь хийсвэрлэн төсөөлж магадгүй тэд өнөө цагт амьдарч байсан бол тансаг мөн энгийн гоёог сонгох байсан хэмээн тодорхойлжээ.
Гоёо брэнд 2011 оны хавар зуны шинэ улирлын коллекциороо тансаг хэрэглээг эрхэмлэгч хэрэглэгчиддээ зориулан амьд ширхэгт ноолуурын үнэт чанарыг тодотгосон байгалийн өнгөтэй энгийн загваруудыг санал болгож байна.
Хэлбэр суултын хувьд энгийн боловч өнгө болон шийдлийн хувьд сонирхолтой Гоёо брэндийн энэхүү хавар, зуны загваруудыг сонгосноор Та зүүлт болон жижиг эдлэлийн ашиглан олон төрлийн дүр төрхийг илэрхийлэх бүрэн боломжтой юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна