Дэлхий гэрэл зурагт: 2011.03.31

2011 оны 4 сарын 2

Дэлхий гэрэл зурагт: 2011.03.31
Спортын алтадсан Infiniti машин Бээжингээс өмнөд нутгийн Нанкин хотын гоёл чимэглэлийн дэлгүүрт тавигджээ. Таван мастер дөрвөн сарын турш уг машиныг алдаджээ. Эх сурвалж: AP Photo/ Wang Xin
Хоёр долоо хоногтой шимпанзегийн хүү өөрийн эхтэйгээ тоглож байгаа нь. Мексикийн Гвадалахарагийн амьтны хүрээлэн. Эх сурвалж: AFP/ Hector Guerrero
Францын Мартин Верель ба Альберт Аветиссян нарын “Нислэг” нэртэй баримлыг “Монакогийн урлаг” үзэсгэлэнгийн үүдэнд байрлуулжээ.Эх сурвалж: AP Photo/ Lionel Cironneau
Мюнхены Техникийн их сургуулийн мэргэжилтнүүд дэлхийн таталцлын жинхэнэ загварыг бүтээлээ. Тэд GOCE хиймэл дагуулаас авсан хоёр жилийн материалдаа үндэслэн уг моделийг хийжээ. Эх сурвалж: AP Photo
Мексикийн нэгэн хотын гудамжинд машин дотроос долоон цогцос олдсны дараа хүчирхийллийн эсрэг оюутнуудын жагсаал болов. Куэрнавака хотын Кортесийн шилтгээн дээгүүр энх тайвны бэлгэдэл болгон цагаан бөмбөлөгүүдийг хөөргөлөө. Эх сурвалж: AP Photo/ Antonio Sierra
“Гэр бүлийн жилийн” католикийн баярыг тэмдэглэж байгаа унгар оюутнууд Будапештийн Хувилгаан Стефаны сүмийн дэргэд. Эх сурвалж: AP Photo/ Bela Szandelszky
«Чулуун зүрх» гэх Агапетусын энэ бүтээлийг Гонконгийн Sotheby"s салбарын хаврын дуудлага худалдаанд тавьжээ. Эх сурвалж: AP Photo/ Kin Cheung
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна