Их хуралдай: 15.00 цагийн байдлаар

2011 оны 4 сарын 25

Их хуралдай
“Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөнөөс энэ сарын 22-нд зохион байгуулсан Их хуралдай өнөөдөр Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
“Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөнөөс Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй Их хуралдай өнөөдрийн 15.00 цагийн байдлаар иймэрхүү дүр зурагтай байна.
Хоёр өдрийн өмнө эхэлсэн “Ард түмний их хуралдай” өнөөдөр Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. "Их хуралдай"-д одоогийн байдлаар албан ёсны мандаттай 600 гаруй төлөөлөгч оролцож байгаа гэсэн мэдээллийг зохион байгуулагчид өгч байна.
“Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөнийхөн Сүхбаатарын талбайд нэмж гэр барина гэв.
“Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөний төлөөлөл болох УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, АНАТХ-ний Г.Уянга нар Төрийн ордонд орж, УИХ, Засгийн газарт хандсан шаардлага хүргүүлэв.
"Их хуралдай"-д оролцож буй Баянхонгор аймгийн төлөөлөгч н.Чулуундорж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг "Их хуралдай"-г дэмжихийг уриаллаа.
"МАХН-ын дарга Н.Энхбаярыг Сүхбаатарын талбайд ирж, үг хэлнэ" хэмээн “Ард түмний их хуралдай”-г зохион байгуулагчид мэдэгдэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна