Г.Уянгыг жагсагчдын шаардлагаар суллав

2011 оны 4 сарын 27

Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс өнөөдөр өглөө Амлалт нэхэх ард түмний холбооны зохицуулагч Г.Уянгыг албадан байцаахаар баривчилж, жагсагчдын шаардлагын дагуу суллав.
Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс өнөөдөр өглөө Амлалт нэхэх ард түмний холбооны зохицуулагч Г.Уянгыг албадан байцаахаар баривчлав.
Цагдаагийнхан Г.Уянгыг “Тусгаар тогтнол эвсэл”-ийн зохицуулагч Л.Баярхүүгийн хамт гэрээсээ гарч ирэх үед нь буюу 11:32 цагт саатуулжээ.
Г.Уянгыг БГД-ийн цагдаад байцаагдаж байх хооронд цөөнгүй хүн цагдаагийн гадна цугласан байв.
МАХН-ын гишүүд болон Ард түмний амлалт нэхэх холбооныхон төв талбайн зүүн талын замыг хаана гэсэн тул БГД-ийн цагдаагийнхан 13 цагийн үед Г.Уянгыг суллав.
Г.Уянга сэтгэлзүйн хувьд цохилтод орсон тухайгаа хэвлэлийнхэнд хэллээ. Тэрбээр өнөөдөр байцаалт өгөөгүй ба дараа өмгөөлөгчийн хамт өгөхөөр болжээ.
Г.Уянгыг түүний нөхөр, сэтгүүлч А.Баатархуяг цагдаагийн гадна хүлээж байлаа.
Цагдаагийнхан Г.Уянгыг байцаахаар авч явсан шалтгаанаа жагсаал цуглаантай холбоогүй, сайд Л.Гансүхийн хэрэгтэй холбоотой хэмээж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна