“Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин” эрдэм шинжилгээний хурал боллоо

2011 оны 4 сарын 29

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төв, “Ядамын Мөнхчулуун” сантай хамтран “Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин” сэдэвт эрдэм, шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгууллаа.
Эмч, төрийн албан хаагч, үйлдвэр уурхайн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй хариуцсан ажилтнууд ба суралцагч оюутан, судлаачдын дунд болсон эрдэм шинжилгээний хуралд нийт 17 судалгааны бүтээл хэлэлцсэн байна.
Монгол Улсын хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор Я.Мөнхчулуун агсны нэрэмжит энэхүү эрдэм шинжилгээний хурал анх удаа болж буй бөгөөд цаашид уламжлал болох аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна