Чөлөөтийн эмэгтэйчүүд эх орноосоо мордлоо

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн эмэгтэйчүүд эх орноосоо мордлоо

ОХУ-ын нийслэл Москва хотноо бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо. Энэ сарын 6-13-ны хооронд үргэлжлэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн барилдаан 8-ны өдөр хөнгөн жингийн барилдаанаар эхлэх бөгөөд манай улсаас эмэгтэйчүүдийн төрөлд долоон жинд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм. Харин чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн тэмцээн 10-нд эхлэх учир шигшээ багийн эрэгтэй тамирчид ирэх ням гаригт хилийн дээс алхах ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж