Дэлхий гэрэл зургийн хальсанд 05.19

2011 оны 5 сарын 20

Жулиэн Макдонаолд, Гаилс Дикон зэрэг Английн шилдэг загвар зохион бүтээгчдийн урласан хувцсаар Английн Үндэсний баллетынхан гоёж, энэ зуны загварыг тодорхойллоо
АНУ-ын уранхай төрийн далбаагаар Пакистаны боомт Карачи хотын ядуусын дүүрэгт оромж босгожээ
Хятадын Хубэй мужийн Вухан дүүрэгт нурсан барилгын нурангинаас амьд үлдэгсдийг хайж байна
Германы зүүн хэсгийн “Halle” амьтны хүрээлэнд найман сартай Камило гөлөг эвшээж байгаа нь
Кабулын цэргийн сургуулийн эмэгтэй сонсогчдын төгсөлтийн баяр тохиожээ
Энэтхэгийн засаг захиргааны нэгж Кашмирт агаарын температур +44 хэмд хүрч, аагим халуунд байж ядсан бяцхан хүү Дал нуурт толгойгоо дүрэн сэрүүцэж байна
Грекийн Афин хот дахь Юнескогийн Дэлхийн Өв “Acropolis”-ийг олон нийтэд нээлттэй болгох ёслолын ажиллагаа
Испанийн эдийн засгийн хямрал, ажилгүйдлийн өндөр хувийг эсэргүүцсэн иргэд Мадридад жагсаж байна
Умард Солонгосын хилээс 20 км-ийн зайд Өмнөд Солонгосын цэргийн сургуулилт болж, танкаар гал нээжээ
Тайландын засгийн газрыг эсэргүүцэгч улаан цамцтануудын ээлжит жагсаал цуглаан боллоо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна