Орон нутгийн анхны цахим сургууль

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Орон нутгийн анхны цахим сургууль

2010 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр  мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч М-Си-Эс Электроникс компани Дархан Уул аймгийн “Од” цогцолбор сургуульд 2010-2011 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаатай давхцуулан  eSchool ерөнхий боловсролын нэгдсэн удирдлагын системийг амжилттай суурилуулан хүлээлгэн өглөө. Ингэснээр Од цогцолбор сургууль нь хөдөө аймгуудын сургуулиудаас анх удаа   цахим сургууль болсон байна.

Өндөр хөгжилтэй орнуудын боловсролын дэвшилтэт системийг монголдоо нэвтрүүлэх,  дотоодын ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг мэдээллийн технологийн тусламжтайгаар шинэ түвшинд гаргахад хувь нэмрээ оруулах зорилгоор М-Си-Эс Электроникс компанийн програм хангамжийн газар 2 жилийн өмнөөс энэхүү  eSchool цахим системийн програмчлал дээр ажиллаж эхэлсэн бөгөөд тэдний тасралтын хөгжүүлэлтийн үр дүнд энэхүү eSchool ерөнхий болосвролын сургуулийн цахим удирдлагын системийг бэлэн болгож, анхныхаа сургуулиуддаа нэвтрүүлж байна. 


 
School нэгдсэн удирдлагын цахим систем нь ерөнхий боловсролын сургуулийн дотоод үйл ажиллагааг програм хангамжийн тусламжтайгаар системтэй болгон хялбаршуулж, төлөвлөлт, зохион байгуулалт, хяналтыг цахим хэлбэрээр явуулах, удирдах боломжуудыг бий болгосны зэрэгцээ, мэдээллийн аюулгүй байдлыг дээд түвшинд хангасан өндөр технологийн систем болж чадсан юм.


           
Салбарын мэргэжилтнүүд тус eSchool  системийг сургуулийн дотоод үйл ажиллагааг ил тод болгох, түүнд зарцуулах цаг хугацаа болон зардлыг бууруулахаас гадна, удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгч, сурагч, эцэг эхийн хоородын харилцааг  сайжруулах, илүү тодорхой болгох ач холбогдолтой болсны зэрэгцээ, боловсролын салбарт мэдээллийн технологийн тусламжтайгаар ахиц дэвшил гаргах боломжийг бүрдүүллээ хэмээн дүгнэж буйгаа хэлсэн байна.

М-Си-Эс Электроникс компаний  зүгээс анхны хэрэглэгч болсонд нь тохиолдуулан могул  брэндийн 15 ширхэг компьютер бүхий компютерийн лабаратори болон сургуулийн дотоод сүлжээг хийж өгсөн юм.

Ерөнхий боловсролын төрийн болон хувийн бүх  сургуулиуд энэхүү eSchool системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь нээлттэй байгаа бөгөөд М-Си-Эс Электроникс компанийн мэргэжилтнүүд сургууль тус бүрийн онцлогт нийцүүлэн иж, бүрэн тохиргоо, суурилуулалтыг хийж, сургалт, зөвлөгөө болон байнгын хөгжүүлэлтийг хийж ажиллах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж