Өнгөрсөн долоо хоног гэрэл зурагт

2011 оны 5 сарын 31

-Исландын хамгийн идэвхтэй галт уул Гримсвот гэнэт оргилж, Европын хэсэг газрын агаар мандал үнсэн хөшгөөр бүрхэгдэв. Үүний улмаас Европын нислэгүүд цуцлагдаж, хүмүүсийн ажил амьдралд багагүй хүндрэл учрууллаа.
-Исландын хамгийн идэвхтэй галт уул Гримсвот гэнэт оргилж, Европын хэсэг газрын агаар мандал үнсэн хөшгөөр бүрхэгдэв. Үүний улмаас Европын нислэгүүд цуцлагдаж, хүмүүсийн ажил амьдралд багагүй хүндрэл учрууллаа.
-АНУ-ын Миссури мужийн Жоплин хотыг дайрсан хар салхины уршгаар 116 хүн амиа алдаж, олон байшин барилга нурав.
-АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Европ дахь зургаан өдрийн айлчлалаа Бүгд Найрамдах Ирланд улсаар эхлүүлж, тус улсын “Со Оffaly” дахь “Moneygall” шар айрагны газраар зочлов
-Ноён Обама айлчлалынхаа хүрээнд Их Британид гурван өдөр саатжээ. Энэ үеэр тус улсын Ерөнхий сайд Дэвид Камеронтой хамт ширээний теннис тоглосон байна.
-Энэтхэгийн Дели хотод түргэн тусламжийн бага оврын нисэх онгоц айлын байшин мөргөн осолдож, онгоцонд сууж явсан зорчигчид болон байшинд байсан гурван хүн газар дээрээ амиа алдав.
-Испанийн Мадрид хотод засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн 25 мянга гаруй иргэн төв талбайдаа жагсав.
-АНУ-ын Колорадогийн Агаарын нисэх хүчний академийн төгсөлт болов.
-1992-1995 оны хооронд болсон Боснийн дайны гол буруутан Ратко Младичийг Сербид баривчлав.
-Английн Лондон хотод аравдугаар зуунаас хойш олон орны хэл дээр бичигдсэн Ариун Библийн судрын үзэсгэлэн болов.
-Йеминий Ерөнхийлөгч Али Абдулла Салех босогчдын өмнөөс гал нээх зөвшөөрөл өгч, олон зуун иргэд Санаа хотоос дүрвэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна