Дэлхий гэрэл зурагт

2011 оны 6 сарын 2

Өмнөд Солонгосын биеэ үнэлэгч бүсгүйчүүд Сөүлээс зүүн хойд зүгт орших Чунчонд жагсч, биеэ үнэлэгчдийн эсрэг хуулийг цуцлахыг шаардав.
Энэтхэгийн Дели хотын албан газар дотор ажил зогссон байхад гадна талд олсон бэхэлгээтэй цонх угаагч ажлаа хийсээр л байна.
Английн зүүн хойд хэсэг Кливландын “Redcar” наран шарлагын газарт есөн метр урттай цэнхэр халим хүчтэй давалгааны улмаас эрэг дээр шидэгджээ.
Хятадад сүүлийн хагас зуунд тохиолдоогүй ган нүүрлэж, хур бороо хүсэн хүлээсэн иргэд ширгэж буй голоо харж, дэмий л зургийг нь дарж зогсоно.
Оросын нийслэл Москва хотын төвд Нобелийн Энх тайвны шагналтан Жозеф Бродскийгийн хөшөөг сүндэрлүүлэв. Яруу найрагч Бродскийг 1972 онд улс төрийг шүүмжилснийх нь төлөө ЗХУ-аас албадан гаргасан бөгөөд улмаар 1996 онд АНУ-ын Нью-Йорк хотод зүрхний шигдээсээр өөд болсон байна.
Бүгд Найрамдах Чех улсын Острава хотод зохион байгуулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 400 метрийн гүйлтийн тэмцээнд Өмнөд Африкийн тамирчин Оскар Писториус оролцов
Ливид 1929-1939 оны хооронд баригдсан чамин Итали хийцтэй Бенгази сүм 1969 оноос хойш эзгүйрч, өдгөө ердөө хүүхдүүдийн тоглоом наадгайн газар болжээ.
Нэгэн Еврей эр Израилийн Баруун эрэгт орших Геризим оргилд гарч, 1967 онд Израильчууд Зүүн Йерусалимыг булаан эзэлсэн өдрийг тэмдэглэв.
Гибралтарын боомтод нефть агуулах торх дэлбэрсний улмаас зогсоолд байсан хөлөг онгоцыг эргээс холдоход хүрэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна