“Forbes” хамгийн орлоготой алдартнуудыг нэрлэв

2011 оны 6 сарын 15

“Forbes” хамгийн орлоготой алдартнуудыг нэрлэв
1. “Forbes” сэтгүүлээс нэрлэсэн 30 нас хүрээгүй саятнуудын жагсаалтыг дуучин Lady Gaga тэргүүлж байна. Дуучин бүсгүйн жилийн орлого 90 сая ам.долларт хүрсэн гэнэ. Өнгөрсөн жил Lady Gaga дэлхийн 22 оронд аялан тоглолтоо хийж, 137 шоунд оролцож, 170 сая ам.долларын орлого олж байжээ.
2. Өнгөрсөн жил кино концерт тоглож, “My album” цомог хэвлүүлсэн 17 настай залуу поп од Жастин Бибер 73 сая ам.долларын орлоготойгоор жагсаалтын хоёрт бичигджээ.
3. Өнгөрсөн жил 48 сая ам.долларын орлого олсон “Миами хит” багийн тоглогч 26 настай Леброн Жеймсийн нэртэй футболка энэ улиралд хамгийн их борлуулалттай байгаа талаар “Forbes” сэтгүүл мэдээлсэн байна.
4. Харин 47 сая ам.долларын орлоготой нэрт теннисчин Рожер Федерер Леброны араас нэхэж буй ажээ. Түүнээс гадна теннисийн тамирчин Nike, Rolex, Wilson зэрэг томоохон ивээн тэтгэгчидтэй гэрээ байгуулаад амжсан гэнэ.
5. Америкийн кантри дуучин Тэйлор Свифт 45 сая ам.долларын орлого олж жагсаалтын шилдэг тавд багтжээ. Өнгөрсөн аравдугаар сард гаргасан платинум цомгийн амжилт нь түүнийг газар буулгаагүй байна.
6. Өнгөрсөн жил “Охидын мөрөөдөл” цомог болон нэрийн сүрчиг гаргаж, шоу бизнесийн олон гэрээ байгуулж олсон 44 сая ам.долларын орлогоороо дуучин Кэти Перри жагсаалтын зургадугаарт бичигдэв.
7. “Facebook” дэх шүтэн бишрэгчид нь хэдийн 29 сая хол давсан хөлбөмбөгч Кристиано Роналдо өнгөрсөн жил хэд хэдэн ашигтай гэрээ байгуулж, Nike брэндийн нүүр царай болсны хүчинд 38 сая ам.долларын орлого олсон гэнэ.
8. Өнгөрсөн жилийн хамгийн их орлоготой алдартнуудын жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байсан дуучин Бейонсе 35 сая ам.долларын орлоготойгоор жагсаалтын наймдугаарт бичигдсэн байна. Бейонсе өнгөрсөн жилээс хойш ямар ч шинэ бүтээл гаргаагүй, аялан тоглолт хийгээгүй ажээ.
9. 23 настайдаа дэлхийн шилдэг хөлбөмбөгч цол хүртэж байсан Лионел Месси 32 сая ам.долларын жилийн орлоготойгоор есдүгээрт бичигджээ. Барселона багт хүчин зүтгэдэг тамирчин ивээн тэтгэгчдийг соронзон мэт татдаг юм.
10. Хамгийн их орлоготой алдартнуудын жагсаалтын аравт теннисчин Рафаэл Надаль 31 сая ам.долларын орлоготойгоор бичигджээ. Тэрбээр “Bacardi”, “Giorgio Armani” зэрэг ивээн тэтгэгчтэй маш ашигтай гэрээ байгуулсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна