”Уимбльдон”-ы шилдэг 8 эмэгтэй тоглогч

2011 оны 6 сарын 28

125 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ”Уимбльдон”-ын 4-р тойргийн тоглолтууд дуусаж шилдэг 8 тодроод байна. Ингээд шилдэг эмэгтэй 8 тамирчныг толилуулж байна.
2004 оны "Уимбльдон"-ы аварга Мария Шараповагийн хувьд өрсөлдөгч нараа төвөггүйхэн ялсаар шилдэг 8-д үлдээд байна. Дэлхийн чансаа 5-д эрэмбэлэгдэж байгаа түүний хувьд ихээхэн найдвар хүлээж байна.
Словакийн теннисчин Доминика Цибулкова 4-р тойрогт Дэлхийн чансааг тэргүүлж буй Каролина Возняцкиг 6:1, 6:7, 5:7 –аар илүүрхэн шилдэг 8-д үлдлээ. Дэлхий чансаа 24-т эрэмбэлэгдэж байгаа түүний хувьд "Уимбльдон-ы оргил амжилт нь болоод байна.
2009 оны "Уимбльдон"-д шигшээ 8-д үлдэж байсан Германы Сабинэ Лисискигийн хувьд 2-р тойрогт Францын нээлттэй тэмцээний аварга, дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгдэж байгаа На Лиг 6:3, 4:6, 6:8-аар ялж шуугиан тариад байсан билээ. Дэлхийн чансаа 62-д эрэмбэлэгдэж байгаа түүний хувьд учраагаа төвөггүйхэн ялсаар шигшээ 8-д үлдээд байна.
Францын теннисчин Марион Бартолигийн хувьд 4-р тойрогт “Уимбльдон”-ы 4 удаагийн аварга Серена Уильямсийг 6:3, 7:6-аар ялж шигшээ 8-д үлдээд байна. Өдгөө дэлхийн чансааны 9-д эрэмбэлэгдэж байгаа түүний хувьд оргил амжилт нь болоод байна.
Австрийн теннисчин Тамира Пасзек 3-р тойрогт өнгөрсөн жилийн Францын нээлттэй тэмцээний аварга, энэ жилийн дэд аварга Франческа Скьявонег 6:3, 4:6, 9:11-р, 4-р тойрогт Оросын Сина Первак 6:2, 2:6, 6:3-аар ялж шигшээ 8-д үлдээд байна. Дэлхийн чансаа 80-д эрэмбэлэгдэж байгаа түүний хувьд оргил амжилт нь болоод байна.
Шигшээ 8-д үлдээд байгаа тамирчдаас хамгийн өндөр чансаатай Беларуссийн теннисчин Виктория Азаренка юм. Түүний хувьд Уимбльдоны оргил амжилт нь болоод байгаа бөгөөд тэрбээр 3-р тойрогт Данила Хантойтойл хүндхэн тоглолтыг хийсэн билээ. Дэлхийн чансаа 4-т эрэмбэлэгдэж байна.
Дэлхийн чансаа 8-д эрэмбэлэгдэж байгаа Чехийн Петра Квитогийн хувьд төдийлөн хүнд учраа таараагүй бөгөөд өрсөлдөгчдөө гэм алдалгүйгээр шигшээ 8-д үлдээд байна. Түүний хувьд Уимбльдоны оргил амжилт нь болоод байна.
Болгарийн Цветана Пиронковагийн хувьд 3-р тойрогт дэлхийн чансаа №2 Оросын Вира Зворанаг 6:2, 6:3-р, 4-р тойрогт “Уимбльдон”-ы 5 удаагийн аварга Винус Ульямсийг 6:2, 6:3-аар илүүрхэж шигшээ 8-д үлдээд байна. Дэлхийн чансаа 30-д эрэмбэлэгдэж байгаа түүний хувьд оргил амжилт нь болоод байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна