”Camaro”-г танилцуулж байна

2011 оны 8 сарын 24

Номин Моторс Монголд анх удаа Camaro-г танилцуулж байна.
Энгийнээр хүчирхэг машин гэж хэлж болох хэдий ч жинхэнэ спорт машины ангилалд хамаарах хурд хүч, гадаад үзэмж, содон байдлаараа дахин давтагдашгүй дэлхий дахинаа танигдсан АНУ-ын GM корпорацийн Chevrolet брендийн Camaro машиныг Монголд анх удаа Номин Моторс танилцуулж байна. Chevrolet брендийн 100 жил, Монголын Улсын Тусгаар Тогтнолын 100 жилийн ойг тохиолдуулан 2012 оноос эхлэн тус компани нь албан ёсоор Camarо-г албан ёсны дистрибьюторын бүрэн эрхийнхээ дагуу Монголдоо хамгийн өндөр буюу 3 жил эсвэл 60 000 км-ийн үйлдвэрийн баталгаатайгаар нийлүүлэхээр болсон нь үнэхээр бахархмаар бөгөөд талархууштай таатай хэрэг байна.
Холливудын алдарт бүтээл болох “Трансформерс” киноны гол дүрийн жүжигчин Сэмийн унадаг, эр хүний чимэг болсон итгэлт хүлэг, эрэлхэг дайчин дүрээрээ дэлхийд мөнхөрч, нэр төрийн баталгаа болсон энэхүү супер автомашиныг өөрийн болгох хүсэл машин сонирхогч залуус хэн бүхэнд байсан нь ойлгомжтой. Тэгвэл энэ боломж бидэнд одоо нээлттэй боллоо. Номин Моторс анхны захиалагчийн, 6.2 L V8 хөдөлгүүртэй, үндсэн хар өнгө дээр улбар шар өнгийн канттай 2SS Camaro-г энэ оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улсын Их Дэлгүүрийн урд талбайд түлхүүр гардуулах ёслолыг зохион байгууллаа. Camaro нь ижил төрлийн спорт машинуудтай харьцуулахад бензин зарцуулалт харьцангуй бага байдаг нь бензин хэмнэх систем болох Аctive Fuel Management-тэй холбоотой.
Номин Моторс хэрэглэгч бид бүгдийн хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээг бусдаас түрүүнд олж харснаар Монголд хаа ч байхгүй худалдааны хамгийн боломжит нөхцлүүдийг санал болгож байгаа юм байна. Урьдчилгаа 0%, Хүү 0%, Төгс Даатгал 0%, дээр нь нэмээд Номин Бонус Картаа уншуулна, бүр Тrade-In буюу хуучин автомашинаа худалдан авах гэж буй машиныхаа үнийн дүнд нь оролцуулан худалдан авах ховорхон олдох боломжийг та бүү алдаарай. Нэмж хэлэхэд Номин Моторс компани нь Chevrolet Equinox болон Chevrolet Traverse маркийн цоо шинэ 2011 оны бага болон дунд оврын жип ангилалын автомашинуудыг танилцуулж байна. Хэрэвээ та сонирхож байвал Сонгино Хайрхан дүүрэгт байрлах Номин агуулах худалдааны төвийн урд Chevrolet-ийн үзэсгэлэнгийн байранд хүрэлцэн ирэхийг урьж байна. Харилцах утас: 99095415, 99099659, 99102309, 99102909
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна