US Open эхэллээ

2011 оны 8 сарын 30

Талбайн теннисний спортын хамгийн нэр хүндтэй “Их дуулга” ангилалд багтах дөрвөн тэмцээний нэг US Open өчигдөр нээлтээ хийлээ.
Америкийн Нью-Йорк хотын “Flushing Meadows” талбайн теннисний ордонд 130 дахь удаагийн US Open тэмцээн нээлтээ хийлээ.
Румыны Александра Дулгеру “Уимбльдон”-ы аварга, Чехийн теннисчин Петра Квитоваг 7-6, 6-3-р буулган авлаа.
Дэлхийн чансааны 102-т бичигддэг Британийн Хидер Ватсон
Тэмцээнийг нээж зохион байгуулагч орны хамгийн өндөр чансаатай теннисчин Марди Фиш, Германы Тобиас Камкетэй эхний тоглолтыг хийсэн байна. Тэмцээний чансааны наймдугаарт бичигдсэн Америк теннисчин дэлхийн 92-т чансаатай өрсөлдөгчөө энэ тулаанд илүүрхэж, 6-2, 6-2, 6-1 харьцаатай буулган авсан байна.
Дэлхийн чансааны 102-т бичигддэг Британи теннисчин эхний сетэд 6-3 харьцаатай хожиж үзэгчдийг шуугиулсан ч дараагийн сетээс Шарапова туршлага зааж, 7-5, 6-3-ын харьцаатай хожиж хоёдугаар шатанд шалгарлаа
Чансааны гурав дахь эгнээ хүртэл сайжирсан, ОХУ-ын теннисчин Мария Шарапова
Луй Армстронгийн нэрэмжит талбайд Америкийн Рьян Харрисон, Хорватын Марин Чилич нар туллаа. 2009 оны US Open тэмцээний шилдэг наймд үлдэж байсан Чилич 19 настай залуу өрсөлдөгчөө туршлагаараа илүүрхэж, 6-2, 7-5, 7-6-аар хожиж, дараагийн шатанд шалгарсан байна.
Michelle Watson
“Уимбльдон”-ы аварга, Чехийн теннисчин Петра Квитова 1-р тойргоос хасагдлаа
19 настай Америкийн Рьян Харрисон
“Их дуулга”-ын цомыг долоон удаа авсан Венус Уилльямс Америк теннисчин Оросын Вера Долонцтой тоглож, 6-4, 6-3 харьцаатай хожсон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна