Дэлхийн №1 “ТАНСАГ” брэнд Монголд ирлээ

2011 оны 9 сарын 2

Дэлхийн №1 “ТАНСАГ” брэнд Монголд ирлээ
Дэлхийн загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий суваг болох Fashion TV (FTV™)–ийн өвөрмөц шинж, дахин давтагдашгүй байдлаа шингээсэн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн болох F Vodka брэнд Монголд албан ёсоор худалдаалагдахаар боллоо. Дэлхийд танигдсан F Vodka брэндийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллах эрхийг “Blue Mon” Групп, албан ёсны борлуулагчаар ажиллах эрхийг “Номин Фүүдс” ХХК авч ажиллаж эхлээд байна. 27-ны өдөр онцгой эрх худалдаалах төлөөлөгчийн эрхийг гардуулахаар Fashion TV (FTV™) –ийн үүсгэн байгуулагч ноён Мишэль Адам Монгол улсад өөрийн баг бүрэлдэхүүний хамт хүрэлцэн ирээд байна. Тэрээр Чингис Хаан Олон Улсын Нисэх Онгоцны Буудалд газардаж Номин Моторсын алдарт Chevrolet Tahoe-г хөлөглөн Улаанбаатар хоттой танилцлаа. Тэрээр унаж явсан төмөр хөлөгтөө ихэд сэтгэл хангалуун байсан төдийгүй “Монголын зам үнэхээр хэцүү байгаа хэдий ч машин маань надад үнэхээр тав тухтай байна. Надад маш их таалагдаж байна. Монголчууд үнэхээр сайн машин унадаг юм байна” гэж сэтгэгдэлээ нуулгүй хуваалцаж байлаа.
Тус онцгой үйл явдалтай холбогдуулан тэрээр хэвлэлийн бага хурал хийн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж өөрийн сэтгэгдэлээ хуваалцсан юм.
Тус айлчлалын хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдсаны нэг нь дээд зэрэглэлийн Fashion Party with Michel Adamбай хүндэтгэлийн арга хэмжээ Нүхт цогцолборт зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний үеэр урлаг, соёл, загвар, бизнесийн хүрээнийхэн нэгэн дор цугларч F VODKA-тай нэгдсэн юм. Арга хэмжээний үеэр зохион байгуулагдсан дуудлага худалдаагаар Сагстай сарнайтай F VODKA 1 сая 600 мянгаар зарагдсан нь тус бүтээгдэхүүн ямархуу нэр хүндтэй мөн тэр чинээгээрээ хүмүүс хэрхэн үнэлж байгаагийн илрэл байлаа.
Мөн цаашдын хамтын ажиллагааны хүрээнд F Club, F lounge, F shop байгуулагдах төдийгүй цаашилбал Монголын загварын ертөнцийг дэлхийн тавцанд гаргах алхамууд бас байна. Өөрийн зиндаа, чамин байдал, тансаг хээнцэрийн төгс илэрхийлэл болсон тус брэнд нь өнөө цагийн их хотыхны сэтгэлийг эрхгүй татаж хөдлөшгүй сонголт нь хэдийнээ болжээ. Орчин цагийн загварын хэв маягийг тодорхойлогч залуучуудийн хүсэл мөрөөдлийг өөрийн чанар болон стильдээ шингээсэн F Vodka тансаг зэрэглэлийн брэндийг Монголдоо хэрэглэх боломжийг олгож борлуулалтыг “Номин Фүүдс” ХХК гардан ажиллах болсоныг дуулгахдаа таатай байна.
F Vodka брэндийг танилцуулахад 1783 оноос хойш зуун зуун жил нууцлан хадгалсан жорын бодит биелэл үйлдвэрлэгдэн сэтгэлд нийцэж, биеийг баясгах энэхүү дээд зэргийн ТАНСАГ ундааг олонд хүргэжээ. Өндөр чанарын түүхий эдээр үйлдвэрлэгдэн савлагдхаасаа өмнө дөрвөн удаа нэрэгдэж, “Slow-flow Ultra-filtration” системээр шүүгдэж улмаар эцсийн бүлэгт ам чанарын төгс тэнцвэртэй дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн бий болдог байна. Өөрийн бүтээгдэхүүнээ хамгийн тодоор илэрхийлэх өвөрмөц гадаад үзэмж, төгс хээнцэр, чанар болоод гаднах чимэглэлийн нарийн техник ашиглан савлажээ. Цагаан бүргэдийн далавчийг Fashion TV (FTV™) -ийн тэмдэг болох алмаазтай шигтгэн цогцлоосон нь брэндийн хосгүй бэлэг тэмдэг болж чадсан байна. Монголчууд Дэлхийн №1 “ТАНСАГ” брэндийг эх орондоо хүртэж амьдралаа илүү ТАНСАГ байлгах боломжтой боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна