Эмгэнэлт хувь заяатай “Локомотив Ярославль”

2011 оны 9 сарын 8

ОХУ-д Як-42 онгоц осолдсоны улмаас тус онгоцонд зорчиж явсан ”Локомотив Ярославль” хоккейн багийн 26 тоглогч, дасгалжуулагч, эмч, илээч, багийн бусад ажилтны хамт амь үрэгджээ. Онгоцонд 45 хүн байсан бөгөөд 43 нь нас барж, хоёрынх нь биеийн байдал маш хүнд байна.
ОХУ-ын мэргэжлийн хоккейн лиг болох “Континентал хоккей лиг”-ийн шилдгүүдийн нэг “Локомотив Ярославль” 1959 онд байгуулагдсан. ОХУ-ын гурван удаагийн аварга /1997, 2002, 2003/, хошой мөнгөн медальт /2008, 2009/, дөрвөн удаа хүрэл медаль хүртсэн /1998, 1999, 2005, 2011/
Иван Ткаченко. 1979 оны 11 дүгээр сарын 9-нд төрсөн. 2001 онд “Химик” багаас “Локомотив”-д ирсэн тэрээр тус багийн ахлагч байсан юм.
Александр Калянин. 1987 оны есдүгээр сарын 24-нд төрсөн. Довтлогч.
Брэд Маккриммон /Канад/. 1959 оны гуравдугаар сарын 29-нд төрсөн. Багийн ахлах дасгалжуулагч. NHL-ийн “Детройт, “Бостон”, “Филадельфия”, “Финикс” зэрэг багийг удирдаж байсан тэрээр өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн “Локомотив”-ийн дасгалжуулагчийн алба хаших болжээ.
Максим Шувалов. 1993 оны дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн. Хамгаалагч. “Локомотив”-ийн хамгийн залуу тоглогч байв.
Геннадий Чурилов. 1987 оны тавдугаар сарын 5-нд төрсөн. Довтлогч. 2005 оноос эхлэн “Локомотив”-т хүчин зүтгэж байв.
Павел Траханов. 1978 оны гуравдугаар сарын 21-нд төрсөн. Хамгаалагч. Энэ жилээс “Локомотив” багт тоглохоор гэрээ байгуулжээ.
Павел Снурницын. 1992 оны нэгдүгээр сарын 10-нд төрсөн. Довтлогч.
Руслан Салей /Беларусь/. 1974 оны 11 дүгээр сарын 2-нд төрсөн.
Карлис Скрастиньш /Латви/. 1974 оны долдугаар сарын 9-нд төрсөн. Хамгаалагч.
Карел Рахунек /Чех/. 1979 оны наймдугаар сарын 27-нд төрсөн. Хамгаалагч.
Владимир Псикунов. “Локомотив” багт 1990 оноос эхлэн ажиллаж байсан. Клубын дарга.
Сергей Остапчук /Беларусь/. 1990 оны гуравдугаар сарын 19-нд төрсөн. Довтлогч.
Ян Марек /Чех/. 1979 оны 12 дугаар сарын 31-нд төрсөн. Довтлогч.
Николай Кривоносов. 1980 оны долдугаар сарын 7-нд төрсөн. Багийн бие хүчний бэлтгэлийн дасгалжуулагч
Игорь Королев. 1970 оны есдүгээр сарын 6-нд төрсөн. Багийн дасгалжуулагч.
Иван Краснов. Довтлогч.
Никита Клюкин. 1989 оны 11 дүгээр сарын 10-нд төрсөн. 11 настайгаасаа эхлэн “Локомотив” багийн хүүхдийн академид суралцсан.
Андрей Кирюхин. 1987 оны наймдугаар сарын 4-нд төрсөн.
Александр Карповцев. 1970 оны дөрөвдүгээр сарын 7-нд төрсөн. Дасгалжуулагч.
Марат Калимулин. 1988 оны наймдугаар сарын 20-нд төрсөн. Хамгаалагч.c
Андрей Зимин. Багийн эмч.
Павол Демитра /Словак/. 1974 оны 11 дүгээр сарын 29-нд төрсөн.
Йозеф Вашичек /Чех/. Довтлогч.
Александр Васюнов. 1988 оны дөрөвдүгээр сарын 22-нд төрсөн.
Михаил Баландин. 1980 оны долдугаар сарын 27-нд төрсөн.
Александр Вьюхин. 1973 оны нэгдүгээр сарын 9-нд төрсөн. Хаалгач.
Стефан Лив /Швед/. 1980 оны 12 дугаар сарын 21-нд төрсөн. Хаалгач.
Юрий Бахвалов. Багийн илээч.
Александр Беляев. Багийн илээч.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна