“Жийп клуб” нээлтээ хийлээ

2011 оны 9 сарын 26

Монголын хамгийн анхны “Жийп клуб” нээлтээ хийлээ
“Chrysler Group”-ийн албан ёсны төлөөлөгч Монголиан Стар Мелшерс компани нь Jeep автомашин үүсч хөгжсөний 70 жилийн ойг тохиолдуулан “Жийп клуб”-ыг Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр нээсэн баярынхаа арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
“Chrysler Group” нь хурд хүч, хэв маяг, шинэчлэлээрээ үргэлж тэргүүлж байдаг, автомашины зах зээлд хэдийн танигдсан компани билээ.
Дэлхийн автомашины зах зээлд Chrysler, Jeep®, Dodge Ram брэндийг нийлүүлдэг “Chrysler Group”-ийг Монголиан Стар Мелшерс компани нь эх орондоо төлөөлөн ажиллах болсон нь тус брэндүүдийн хэв маягт дуртай, жийп автомашинд дурладаг хүмүүсийн хувьд завшаантай хэрэг болсон юм.
2011.09.16-нд болсон энэхүү арга хэмжээ Сүхбаатарын талбайд жийптэнүүдийн парадаар сүрлэг эхэлсэн бөгөөд хоёр дахь хэсэг нь Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн ресторанд болсон байна.
Тус арга хэмжээнд жийп хөлөглөдөг 40 гаруй зочин ирсэн бөгөөд Шар айраг, A sound зэрэг хамтлагийн амьд дуу хөгжмийг сонирхож, сонирхолтой асуулт хариултын тэмцээнд оролцон, жийп брэндийн 2012 оны шинэ загвартай танилцахаас гадна клуб байгуулсныхаа халуун баярыг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлсэн юм.
Тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид албан ёсоор клубын гишүүд болсон төдийгүй дэлхийд 27 байдаг “Жийп клуб” -ын нэг нь ийнхүү байгуулагдлаа.
Chrysler-ийн үнэт өв, шинэ Chrysler-ийн амжилтын хурдасгуур болсон Жийп автомашины жолооч нарын хүсэн хүлээсэн “Жийп клуб” албан ёсоор нээлтээ хийсэн, Jeep брэндийн 70 жилийн ой тохиосон зэрэг давхар баяр тохиосон 2011 оны 9-дүгээр сарын 16-ны өдрийг MSM компани ийнхүү мөнхөллөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна