Монголбанкныхан хэлсэндээ хүрэхийг хичээлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.03-нд нийтлэгдсэн

Монголбанкныхан хэлсэндээ хүрэхийг хичээлээ

Монголбанкны хяналт шал­галтын газраас Банкны тухай хуулийн 38 дугаар зүйлд заас­ны дагуу арилжааны  бан­куу­дыг санхүүгийн тайлан, бу­сад мэдээллээ нийтэд ил тод болгох үүрэг өгч, эцсийн хугацааг нь долдугаар са­рын 1 хэмээн заасан. Гэвч энэ ажил хангалтгүй байсан учир хугацаа нь уржигдрыг хүр­тэл  сунгагдаж, хэрэв энэ хугацаанд үүргээ биелүү­лээ­гүй банк байх аваас Мон­голбанкнаас хуулийн хүрээнд мэ­дээллийг олон нийтэд ил болгохоо мэдэгдсэн бай­сан. Арилжааны банкууд үүр­гээ бүрэн биелүүлээгүй учир Монголбанкныхан хэл­­сэн амандаа хүрч өчиг­дөр хэвлэлийн бага ху­рал зар­лан, арилжааны бан­куудын талаарх дутуу ч гэсэн мэ­дээллийг олон нийтэд зар­ласан. Гэхдээ ийнхүү зар­лахын тулд Захирлуудын зөв­лөлийн санал нэлээд зөрчилдсөн аж. Учир нь шат дараалсан буюу захир­гааны арга хэмжээ болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэ­мэг­­дүүлсэн торгууль оног­дуулах нь зүйтэй гэж үз­сэн гишүүд байсан ч эцэст нь Монголбанкны Ерөн­хийлөгчийн тушаалыг дага­хаас өөр аргагүйд хүрсэн гэ­дэг нь ч хурлаас мэдэгдэж байсан. Учир нь хуралд Мон­голбанкны Хяналт шал­галтын газрын Зайнаас хяналт тавих хэлтсийн захи­рал Х.Дэлгэр, Олон нийттэй харилцах албаны дарга Б.Лхагважав нараас өөр хүн хү­рэлцэн ирсэнгүй. Монголд арилжааны 14 банк үйл ажил­лагаагаа явуулдгаас тө­рийн өмчийн нэг, 100 хувь гадаадын хөрөнгө оруу­лалттай гурван банк, холи­мог системтэй дөрөв, 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай зургаан банк байдаг.

Хүснэгтээс харахад Мон­гол­­банкнаас заасан дүрмийн сангийн доод хэмжээ болох най­ман тэрбум төгрөгийн дүр­мийн сантай Улаанбаатар, Эрэл, Тээвэр хөгжлийн бан­киуд байна. Арилжааны бан­киуд Банкны тухай хуу­лийн 38 дугаар зүйлийн 2.2, 2.6 дугаар заалтыг бие­лүү­лэхдээ хамгийн хойрго хандсан аж.  Эдгээр заалт хуу­лийн этгээдийн зохион бай­гуулалт, эрх зүйн хэлбэр, хувь нийлүүлэгчдийн бү­тэц, бүрэлдэхүүн, банкны хол­богдох этгээдэд олгосон зээл, гаргасан аккредитив, бу­сад үйлчилгээг ил болгох байсан юм. Харин өчигдөр арил­жааны банкуудын адил банкны холбогдох этгээдэд олгосон зээл, гаргасан аккре­дитив, бусад үйлчилгээг зарлалгүй үлдээлээ.

Р.САРАНГОО

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж