“Номин Фүүдс” эрдэнэшишийн цай бэлэглэлээ

2011 оны 10 сарын 12

“Номин Фүүдс” 60 мянга гаруй сурагчдад Максериал брэндийн эрдэнэшишийн цайг бэлэглэлээ.
“Номин Фүүдс” 60 мянга гаруй сурагчдад Максериал брэндийн эрдэнэшишийн цайг бэлэглэлээ.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Үдийн цай” хөтөлбөрт Номин Фүүдс салбар нь оролцож байгаа төдийгүй энэхүү ажлын хүрээнд амталгаат өдөрлөгийг Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг дэх ерөнхий боловсролын 70 сургуулийн 60 000 гаруй хүүхүүдийг хамруулан зохион байгуулж байна. Өмнөх жилд ерөнхий боловсролын 40 гаруй сургуулийн 33 000 гаруй хүүхдийг энэхүү өдөрлөгт хамруулж байсан бол энэ жил хүрээгээ улам ийнхүү тэлж байна.
Эрүүл амьдралын төлөө уриатай ажилладаг “Номин Фүүдс”-ийнхэн хүйтэн сэрүүний улирал эрт эхэлж байгаатай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдыг эрүүл баталгаат хүнсээр хооллоход нь анхаарал тавьж, тэдний эрүүл мэндэд нэн тустай, ханиад томуунаас сэргийлж, бие дулааныг хадгалдаг бидний хэзээний сайн мэдэх Максериал брэндийн эрдэнэшишийн амттай бас тэжээллэг цайг сурагчдад бэлэглэж тус амталгаат өдөрлөгийг зохион байгуулсан нь дан ганц сурагчдад төдийгүй багш, эцэг эхчүүдийн сэтгэлд нийцсэн явдал боллоо. Энэ жилийн онцлог нь сурагчдаас гадна сургуулийн багш ажилтан албан хаагчдыг хамруулж байгаа юм.
Сайн чанарын үр тариагаар хийсэн Максериал брэндийн эрдэнэшишийн цай нь найрлагандаа эрдэнэшиш, цагаан будаа, сүү зэргийг агуулснаараа хүүхэд багачуудын эрүүл мэндэд нэн тустай юм. Илчлэг болон тэжээллэг чанар ихтэй тул хүний биеийн дулааныг хадгалж, өвчин тусах эрсдлийг бууруулах сайн талтай учир хүүхдүүд гэлтгүй бүх насныхан уухад нэн тохиромжтой.
Мөн эрдэнэшиш нь байнгын хөдөлгөөнд байдаг хүүхдүүдийн маань хоол боловсруулах эрхтэн болон бөөрний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг болох нь нотлогдсон байдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна