Туркт газар хөдлөв

2011 оны 10 сарын 24

Туркийн Вэн хотод болсон асар хүчтэй газар хөдлөлтийн улмаас байшин барилга сүйдэж, 200 гаруй хүн амиа алдсан байна. Нурангид хэчнээн хүн дарагдсан нь тодорхойгүй байгаа ажээ.
Туркийн Вэн хотод болсон асар хүчтэй газар хөдлөлтийн улмаас байшин барилга сүйдэж, 200 гаруй хүн амиа алдсан байна. Нурангид хэчнээн хүн дарагдсан нь тодорхойгүй байгаа ажээ.
Аврах ажилтнууд нурангид дарагдсан хүмүүсийг гаргахаар шөнөжингөө эрлийг үргэлжлүүлж, хүрзээр зарим нь улаан гараараа нурангийг малтаж байгаа гэнэ.
Нурангин доороос гарч ирсэн хүмүүсийн ярьж буйгаар нурсан байшин барилгын том том блок, цементүүдийг зөөх машин техник хүрэлцээгүй байгаагаас аврах ажиллагаа удаашралтай байгаа ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна