Калве брэндийн дарс

2011 оны 11 сарын 2

Оройн зоогт уригдан ирсэн зочдод дарс хэрхэн амтлах талаар сонирхолтой зөвлөгөөг өгсөн юм. Дарсны салбартаа тэргүүлэгч Ноён Уул Эрдэнэ компаниас уламжлал болгон зохион байгуулдаг дарстай оройн зоог энэ удаад Францын алдартай дарс болох Калве брэндийн дарсыг онцолсоноор саяхан амжилттай болж өндөрлөлөө.
Дарсны салбартаа тэргүүлэгч Ноён Уул Эрдэнэ компаниас уламжлал болгон зохион байгуулдаг дарстай оройн зоог энэ удаад Францын алдартай дарс болох Калве брэндийн дарсыг онцолсоноор саяхан амжилттай болж өндөрлөлөө.
Өнөөдрийн байдлаар Калве нь жилд дэлхийн 120 гаруй улс оронд 10 сая гаруй хувиар борлуулагддаг хамгийн шилмэл усан үзмийн сортуудыг сонгон хийдэг дарс юм.
Энэ удаагийн Калве брэндийг онцолсон оройн зоог Ноён уул Эрдэнэ Компаний франц дахь харилцагч болох дарс үйлдвэрлэлт, борлуулалтаараа дэлхийд 4-рт, Европт 1-рт ордог том үйлдвэр болох Лэ Крон Жэ Дэ Фрон группын компаний төв Азийг хариуцсан менежер мөн тус компаний Бордо дарсны их мастер мэргэжилтэн нар оролцож хүрэлцэн ирсэн зочдод Калве дарс болоод Бордоны дарсны талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байлаа.
Тэрээр Бордо дарсны талаар ярихдаа усан үзэмний хальсанд агуулагддаг бодис нь эрүүл мэндэд төдийгүй гоо сайханд эерэгээр нөлөөлдөг болохыг онцолж байсан юм. Бордо дарс монголын үхэр, хонины махтай маш сайн зохицож байгааг харахад таатай байна ” хэмээн онцлон ярисан юм.
Оройн зоогт уригдан ирсэн зочдод дарс хэрхэн амтлах талаар сонирхолтой зөвлөгөөг өгсөн юм. Ийнхүү Ноён Уул Эрдэнэ компаний худалдаалж буй 14 орны 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн дахин нэг брэндээр нэмэгдэж дарсанд дуртай, дарсыг таашаадаг хэрэглэгчид шууд үйлдвэрээс нь авах боломжтой боллоо.
Хэрвээ та дэлхийд алдартай Калве брэндийн дарсыг худалдан авахыг хүсвэл Ноён Уул Эрдэнэ компаний World Wine дарсны төрөлжсөн дэлгүүрийн бүх салбараас худалдан авах боломжтой.
Бяцхан уран нугаараачид үзэгчдийг хөгжөөж олныг баясгаж байлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна