ATP World Tour Finals

2011 оны 11 сарын 24

Энэ сарын 20-нд эхэлсэн Мэргэжлийн талбайн теннисний эрэгтэйчүүдийн холбоо буюу АТР-гийн чансааны шилдэг найман тамирчин өрсөлддөг “Barclays ATP World Tour Finals” тэмцээн Английн нийслэл Лондон хотноо 4 дэхь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Нийт 4,15 сая ам.долларын шагналын сантай энэ жилийн сүүлчийн тэмцээн “О2 Arena”-д болж байгаа бөгөөд тэмцээний хэсгийн сүүлчийн тоглолтууд эхэллээ. Тэмцээн энэ сарын 27-нд өндөрлөнө.
Францын теннисчин Жо Уилфред Цонга АНУ-ын Мэрди Фишийг 7:6, 6:1-ээр буулган авлаа. Цонго, Надаль нарын хэсгийн сүүлийн тоглолт өчигдөр болж Цонго 7-6 (7-2); 4-6, 6:3-аар ялалт байгуулснаар хэсгээсээ шалгарах боломжтой боллоо.
“А” хэсгийн нэгэн сонирхолтой тоглолт. Дэлхийн номер нэг теннисчин Сербийн Новак Жокович Испанийн Давид Феррерт ялагдлаа. Давид Феррер Жоковичийг 6:3, 6:1-н харьцаатай буулган авсан юм.
Дэлхийн номер нэг теннисчин Сербийн Новак Жокович эхний ялагдлаа авлаа.
Испанийн Рафаэль Надаль 2 үеийн түрш Федерерт ялагдлаа. Надаль хэсгийн сүүлийн тоглолтоо Францын Цонгатай өнөө шөнө хийнэ.
Федерер хуучны өрсөлдөгч Рафаэль Надалийг 6:3, 6:0-аар буулган авлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна