Шинэ хэв маягийг угтан авцгаая

2011 оны 11 сарын 29

Өөрийгөө эрхэмлэдэг, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг зорьдаг их хотын иргэн таньд нэгэн шинэ хандлагыг танилцуулж байгаадаа таатай байна.
Native Union компанийн авьяаслаг залуусын бүтээл болох өвөрмөц төрлийн утас Европ болон Азийн томоохон хотуудад ид хүчээ авч, Холливуудын одод, спортын алдартнуудын гангараа болсноор олны анхаарлыг татаж эхэллээ.
Магадгүй та утас гэхээр энгийн нэг гар утасыг төсөөлж байгаа болов уу. Гаднаас нь харахад гэрийн утастай адилхан загвартай харагддаг боловч тус бүтээгдэхүүн нь гар утас, iPad, iPod, компьютер гээд төрөл бүрийн төхөөрөмжүүдэд тохирч ажилладаг чихэвч болон микрофоны нийлэмж юм.
Өөрийн гар утсанд холбоод дуудлага хийх, iPod-доо залгаж хөгжим сонсох зэрэг олон төрлийн боломжийг өөртөө агуулдаг.
Мөн компьютероороо Yahoo messenger, Skype зэрэг чатуудад холбогдсон тохиолдолд яг л утсаар ярьж буй мэт дотны хүмүүстэй маань холбох чадвартай.
Та дээрх брэндийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл баруун 4 замын Голомт хотхонд байрлах Entera төв дэлгүүр болон Central Tower-ийн салбар дэлгүүрээр зочлоорой.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/EnteraStore болон 318485 утаснаас аваарай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна