Испанийн шигшээ баг ”Дэвисийн цом” хүртлээ

2011 оны 12 сарын 5

ITF буюу Олон улсын талбайн теннисний холбооноос зохион байгуулдаг эрэгтэй теннисчдийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолт өнгөрөгч амралтын өдөр Испаний Сэвилла хотод болж өнгөрлөө. Шигшээд Испаний шигшээ баг, Аргентиний багийг 3:1-ээр буулган авснаар ”Дэвисийн цом-2011”-ыг хүртлээ. Испаний шигшээ баг 2008, 2009 оны цомыг хүртэж байж. Анх 1900 онд Дэвисийн цомын тэмцээнийг зохион байгуулснаас хойш АНУ-ын теннисчид хамгийн өндөр буюу 32 удаа түрүүлж байжээ.
Аргентиний шигшээ баг
Испаний Рафаль Надаль Аргентиний Хуан Мартин дел Потрог 1:6, 6:4, 6:1, 7:6-аар буулган авлаа.
Надаль хоёр тоглохдоо хоёуланд ялалт байгуулсан билээ.
Аргентиний супер од Хуан Мартин дел Потро Испаний Дэвид Феррер болон Рафаль Надалийн аль алийг нь барсангүй.
Аргентиний супер од Хуан Мартин дел Потро Испаний Дэвид Феррерт 2:6, 7:6, 6:3, 4:6, 3:6-аар ялагдал хүлээлээ.
Аргентиний супер од Хуан Мартин дел Потро
Америкийн эгч дүүс Уильямсууд өнгөрөгч амралтын өдөр /12,03/ Италийн Милан хотноо болсон нөхөрсөг тоглолтод оролцов. 2000, 2008 оны олимпийн хосын төрлийн аварга эгч дүүс 2012 оны олимпийн бэлтгэлдээ гарснаа дуулгасан байна.
АНУ-ын нэрт теннисчин Винус Уильямс
АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна