Кувейтын Ерөнхий сайдыг хүлээн авав

2011 оны 12 сарын 7

Кувейт Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ тус улсын Ерөнхий сайд Шейх Жабер Аль-Мубарак Аль-Хамад Аль-Сабахыг хүлээн авч уулзлаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан шинээр томилогдсон Ерөнхий сайдад баяр хүргэж амжилт хүсэв. Монгол, Кувейтын найрамдалт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулан ажиллах болно гэдгээ Ерөнхий сайд илэрхийлэв.
Кувейт Улсын Ерөнхий сайд Шейх Жабер Аль-Мубарак Аль-Хамад Аль-Сабах нь энэ оны арваннэгдүгээр сарын 30-нд Ерөнхий сайдаар томилогджээ. Өмнө нь тэрээр Батлан хамгаалахын сайд , Мэдээллийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, Эмирийн хэрэг эрхлэх газрын сайд зэрэг ажлыг хийж байсан туршлагатай улстөрч юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна