Хөрөнгө оруулалтын чухал гэрээ байгуулав

2011 оны 12 сарын 8

Кувейт Улсад албан ёсоор айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ тус улсын Хөрөнгө оруулалтын газрын захирал Бадер Мохаммед Аль-Саадыг хүлээн авч уулзлаа.
Кувейт Улсад албан ёсоор айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ тус улсын Хөрөнгө оруулалтын газрын захирал Бадер Мохаммед Аль-Саадыг хүлээн авч уулзлаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын Худалдаа, аж үйлдвэрийн сайд хатагтай Амани Буресли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Монгол, Кувейтын хооронд Эдийн засаг, техник хамтын ажиллагааны хэлэлцээр 1995 онд, Давхар татвараас чөлөөлөх хэлэлцээр мөн Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр 1998 онд, Худалдааны хэлэлцээр 2007 онд тус тус байгуулагдсан. Хэдийгээр энэ мэтчилэн хоёр орны хооронд худалдаа эргэлт нэмэгдэх эрх зүйн үндэс суурь тавигдсан боловч одоогийн байдлаар худалдаа эргэлтийн хэмжээ чамлалттай байгаа юм.
Өнөөгийн байдлаар жилд хийгдэж байгаа худалдааны эргэлтийн хэмжээ 625 мянган доллараар хэмжигдэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна